Д.Нарангэрэл: Өнөөдөр ОХУ-аас ирсэн хүмүүсийн 40 гаруй нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан


2020-05-27 12:05:58

 

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 5.6 сая хүн халдвар авч, 251.000 гаруй хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт 92.000 хүн шинээр халдвар авч, 3000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өвчлөл өмнөх өдрийнхөөс 18.000, нас баралт 1.000 гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Дэлхийн 20 гаруй улсад коронвирус бүртгэгдээгүй, хяналтдаа авсан гэж үзэж болохоор байна. Гэхдээ зарим оронд нэг, хоёр тохиолдол бүртгэгдэх хандлага ажиглагдаж байна.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 8.900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улстай хил залгаа Буриад, Эрхүү, Тувад 54-112 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Тэр дундаа Эрхүү хотод өвчлөл сүүлийн 2-3 хоногт эрчтэй нэмэгдэж байна. Иймээс иргэд тайвширч болохгүй. Увс, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод аймгийн иргэд онцгой анхааралтай байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөөг дагахыг сануулж байна.

Манай улсын хувьд 179 хүн ажиглалтад шинээ орж, 36 хүн ажиглалтаас гарч, гэрийн хяналтад шилжээ. Одоогоор 1.262 хүн аижглалтад байна.

Өнөөдөр Алтанбулагийн боомтоор 340 гаруй иргэн ирсэн. Үүний 40 гаруй нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан.

Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 2.842 хүнд танадалт судалгаа хийлээ. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

24 цагийн 119 дугаарын утсанд 170 дуудлага ирсэн. Шуурхай 119 апп-аар гадаадаас 5 хүн холбогдожмэдээлэл, зөвлөгөө авсан" гэлээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү