Б.Янжмаа: ОХУ-д вакцин гарган авах 10 гаруй туршилт хийгдэж байна


2020-05-31 12:28:27

Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “АНУ-д өчигдөр 21.300 гаруй шинэ тохиолдол, 1.200 гаруй нас баралт бүртгэгдлээ. Тус улсад нийт 1.7 сая гаруй хүн халдвар авснаас 102.000 гаруй хүн эндээд байна.

Өмнөд Америкийн 33 улсад нийтдээ 920.000 гаруй халдварын батлагдсан тохиолдол, 50 гаруй нас баралт бүртгэгдээд байна. Үүнээс халдвар хамгийн өндөр нь Бразил улс байна. Тус улсад 498.000 гаруй тохиолдол бүртгэгдсэн бол Перу улсад 155.000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Бразил улсын Эрүүл мэндийн яамны мэдээлсэнээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус улсад шинээр 33.000 гаруй тохиолдол нэмэгдсэн байна. Нас баралтын хувьд өмнөх өдрөөс ялимгүй буурч 956 нас баралт шинээр бүртгэгджээ. Эндсэн хүний тоо тус улсад 28.800 гаруй болжээ.

ОХУ-д өчигдөр 8.800 гаруй шинэ тохиолдол , 181 нас баралт нэмж бүртгэгдсэн. Нас баралтын хувь ялимгүй буурсан байна. Тус улсын нийт батлагдсан халдварын тохиолдлын тоо 396.000 гаруй буюу АНУ, Брази улсын дараа дэлхийд 3 дугаар эрэмбэлэгдэж байна.

ОХУ-д коронавирусийн эмчилгээнд хэрэглэх эмийн зөвшөөрлийг олгож, бүртгэлжүүлжээ. Клиникийн эхний туршилтаас харахад уг эмийг хэрэглэсэн өвчитнүүд 4 хоногийн хугацаанд вирусийн өөрчлөлт зогсч, 3 дахь өдрөөс биеийн халуун хэвийн байдалд орж байсан гэж мэдээлжээ. Цаашид илүү олон тооны өвчитнүүдийг хамруулан, дараагийн шатны эмнэлзүйн туршилтыг үргэлжлүүлэн хийх юм байна.

ОХУ-д одоогоор вакцин гаргах 10 гаруй төсөл идэвхтэй хийгдэж байгаагаас тус улсын Вирус судлал, био технилогийн төв 6 төсөл идэвхтэй хийгдэж байна. Мөн клиникийн вакцины туршилтыг энэ оны 9 сараас хийх мэдээлэл өгсөн байна.

Номхон далайн баруун бүс Сингапур улсад 506, БНСУ-д 27 шинэ тохиолдол, 1 нас баралт бүртгэгдлээ. Солонгос улсад бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын 15 нь дотоодын халдвар байсан талаар мэдээлжээ.

Солонгосын Хууль зүйн яамны эх сурвалжтай мэдээллээс харахад тус улсад байнга оршин суудаг гадаадын иргэд тус улсын хилээр нэвтрэн орохдоо халдваргүй гэдгээ нотлон харуулах шинжилгээний бичгийг заавал шаардах шинэ журам хэрэгжихээр болжээ.

Шинжилгээг хилээр нэвтрэн орохоос 48 цагийн өмнө хийлгүүлсэн байх шаардлагатай бөгөөд хилээр нэвтрэн орсны дараа 14 хоног өөрийгөө тусгаарлах шаардлага мөн давхар мөрдөгдөх юм байна. Уг журмыг хэдийгээр эхлүүлэх огноог одоогийн байдлаар нарийвчлан мэдээллээгүй байна.  

Хятад улсад 2 шинэ тохиолдол, 3 шинж тэмдэггүй халдвар бүртгэгджээ. Тус улсын эх газрын нийт батлагдсан тохиолдлын тоо 83.000, нас баралт 4.645 байна" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү