Д.Нарангэрэл: Манай улсын хувьд 4 хүн ажиглалтад шинээр орлоо


2020-06-01 12:00:04

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 6.2 сая хүн халдвар авч, 371.000 гаруй хүн нас баржээ. 2.78 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Сүүлийн 24 цагт 108.000 хүн шинээр халдвар авч, 1000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өвчлөл өмнөх өдрийнхөөс 15.000 буурсан үзүүлэлт юм.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 9.268 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улстай хил залгаа Буриад, Эрхүү, Тувад 22-99 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Эрхүүд өвлчлөл 90 хүнээр өвчлөл нэмэгдсэн байнан. Харин Тувад өвчлөл өмнөх өдрийнхөөс  58-аар нэмэгдэж, нийт 1058 хүн өвчилж, 2 хүн нас баржээ.

Манай улсын хувьд 4 хүн ажиглалтад шинээр орлоо. 39 хүн тусгаарлалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжлээ. Одоогоор 1859 хүн ажиглалтад байна.

Орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд 5.400 гаруй хүнд танадалт судалгаа хийлээ. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

24 цагийн 119 дугаарын утсанд 156 дуудлага ирсэн" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү