Д.Нарангэрэл: Тувад өмнөх өдрөөс 60 хүнээр өвчлөл нэмэгдэж, нийт 1.156 болж, 4 хүн эндлээ


2020-06-02 12:06:26

 

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 6.3 сая хүн халдвар авч, 377.000 гаруй хүн нас баржээ. Эдгээрээс 2.9 хүн эмчлэгдээд байна.

Сүүлийн 24 цагт 99.000 хүн шинээр халдвар авч, 2000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өвчлөл өмнөх өдрийнхөөс 9.000, нас баралт 1.000 гаруй хүнээр буурчээ.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 9.000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улстай хил залгаа Буриад, Эрхүү, Тувад өмнөх өдрөөс 29-99 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Тэр дундаа Эрхүү 299 хүн халдвар шинээр авсан бол Тувад өмнөх өдрөөс 60 хүнээр өвчлөл нэмэгдэж, нийт 1.156 болж, 4 хүн энджээ. Иймээс хил залгаа Увс, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод аймгийн иргэд онцгой анхааралтай байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөөг дагахыг сануулж байна.

Хятадын Ухань хотын эрдэмтэд олон төрлийн судалгааг хийж, эргэн судалж байна. Амны хаалт зүүх, гараа угаах, хүн хоорондын зайг 1.5-2 метр барих нь халдвараас сэргийлэх хамгийн хямд, энгийн үр дүнтэй арга гэдгийг судалгаагаар тогтоожээ.

ДЭМБ-аас өчигдөр хүүхэд, өсвөр насныханд ковид 19-тэй холбоотой гарч байгаа олон эрхтэн тогтолцооны хам шинж өвчний талаар мэдээлсэн байна. Энэ өвчнөөр Европ, Америкийн тивд 300 гаруй хүүхэд өвчилж, 4 хүүхэд эндээд байна.

Конго улсад эбола вирусийн халдварын дэгдэлт гарч, 9 хүн өвчилсөнөөс 4 хүн нас барсан байна.

Манай улсад 24 цагийн 119 дугаарын утсанд 187 дуудлага ирсэн" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү