А.Амбасэлмаа: Батлагдсан тохиолдолд 5-65 насны хүмүүс байгаа


2020-06-02 12:30:20

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.06.01-нд ХӨСҮТ болон Дарханы лабораторид 212 хүний шинжилгээ хийлээ. Халдвар илрээгүй. Үүнд

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ
  • Танадалтын зорилгоор цуглуулсан 3 сорьц
  • Станбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээг хийлээ. Халдвар илрээгүй.

Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 10 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Монгол Улсын хэмжээнд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 185 тохиолдол бий. Үүнээс 141 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа хүмүүсийн ор хоног урт байна. 14-52 хоног эмчлэгдэж байна. Дундаж ор хоног 30 байна.

Батлагдсан тохиолдлынхонд 5-65 насны хүмүүс байгаа. Үүнээс  5-15 насны 10 хүүхэд байна. Дундаж наслалт 22. Хүйсийн хувьд эрэгтэй хүмүүс өвчилсөн байна. 65 нь эмэгтэй" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү