Д.Нарангэрэл: Тувад өмнөх өдрийнхөөс өвчлөл 46 хүнээр нэмэгдлээ


2020-06-03 12:05:18

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 6.4 сая хүн халдвар авч, 381.000 гаруй хүн нас баржээ. 2.9 сая эдгэрч эмнэлгээс гарчээ.

Сүүлийн 24 цагт 108.000 хүн шинээр халдвар авч, 4.000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өвчлөл өмнөх өдрийнхөөс 9.000, нас баралт 1.500 гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлт юм.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 8.000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улстай хил залгаа Буриад, Эрхүү, Тувад өмнө өдрөөс 28-210 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Эрхүү хотод 210 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Тувад өмнөх өдрийнхөөс өвчлөл 46 хүнээр нэмэгдэж, нийт 1661 болж, 4 хүн эндлээ.

Иймээс хил залгаа Увс, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод аймгийн иргэд онцгой анхааралтай байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөөг дагахыг сануулж байна.

Манай улсын хувьд 185 тохиолдол батлагдсан. Үүнээс 44 хүн эдгэрсэн. ХӨСҮТ 141 хүн эмчлэгдэж байна.

Өчигдөр 20 хүн ажиглалтад орж, 1 хүн гарлаа. Одоогоор 1.812 хүн тусгаарлалтад байна. 

Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 5.000 хүнд танадалт судалгаа хийлээ. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

24 цагийн 119 дугаарын утсанд 178 дуудлага ирсэн. Шуурхай 119 апп-аар Швейд, Турк улсаас 2 иргэн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү