Б.Янжмаа: ХонгКонгт өчигдөр 6 шинэ тохиолдол илэрсэн байна


2020-06-03 12:19:35

Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “АНУ-д өчигдөр 14.700 гаруй шинэ тохиолдол 761 нас баралт бүртгэгдлээ. Нийт халдварын тохиолдол 1.8 сая гаруйд хүрсэнээс 150.000 гаруй хүн эндсэн  байна.

Бразил улсад өчигдөр 28.900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 555.000 гаруй боллоо. Харин нас баралтын хувьд 1.262 тохиолдлоор нэмэгдэж, нийт 31.199 боллоо.

Тус улсын хувьд халдвар авч эдгэрсэн хүний тоо 223.000 гаруй байгаа бол одоогийн байдлаар идэвхтэй халдвартай хүний тоо 300.000 гаруй байна.

ОХУ-д 8.800 гаруй тохиолдол, 182 нас баралт шинээр бүртгэгдлээ. Ингэснээр тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 423.700 гаруй болсноос эдгэрсэн хүний тоо 187.000 шахам болжээ.

Энэтхэг улсад өчигдөр 8.100 гаруй шинэ тохиолдол 204 нас баралт шинээр бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн халдварын тоо 198.700 гаруй болсноос эдгэрсэн хүний тоо 97.000 гаруй боллоо. Идэвхтэй халдвартай байгаа хүний тоо 95.000 гаруй байна. Халдварын улмаас эндсэн хүний тоо 5.500 хүрчээ. Тус улсад халдвар авсан өвчитнүүдийн эмчилгээнд тарилга хэрэглэх зөвшөөрлийг олгосон байна.

Хятад улсын Хубэй мужийн Ухань хотын нийт оршин суугчдыг шинжилгээнд хамруулж дуусгажээ. 05 сарын 14-ний өдрөөс 06 сарын 1-ний хооронд нийт 9.9 сая хүнийг шинжилгээнд хамруулахад батлагдсан тохиолдол илрээгүй байна. Харин дээрх шинжилгээний компанит ажлын хүрээнд шинж тэмдэггүй 300 тохиолдлыг ирүүлжээ.

ХонгКонгт өчигдөр 6 шинэ тохиолдол илэрсэн байна. Үүний 4 нь худалдааны агуулахад ажилладаг эмэгтэйтэй давхар зүйн хувьд холбоотой байна. Уг эмэгтэйгээс түүний нөхөр, хамт ажилладаг 2 хүн болон түүнийг эмнэлэгт хүргэсэн түргэн тусламжийн ажилтан нийт 4 хүн халдвар авчээ.  Шинэ тохиолдлууд гарч байгаатай холбогдуулан ХонгКонгийн Засаг захиргаанаас зайнаас харилцах хязгаарлалтын арга хэмжээг мөрдүүлэх хугацааг дахин 14 хоног сунгажээ.

Япон улсад өчигдөр37 шинэ тохиолдол бүртгэгдсэний 26 нь тодоотын халдварын байна. Бүртгэгдсэн нийт халдвар өссөн дүнгээрээ 16.930 болсноос  эдгэрсэн хүний тоо 14.600 гаруй байна. Эндсэн тохиолдол 894 байна.

БНСУ-д өчигдөр 49 тохиолдол, 1 нас баралт бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 46 дотоодын халдвар байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү