А.Амбасэлмаа: 374 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй


2020-06-03 12:35:16

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албан дарга А.Амбасэлмаа мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.06.02-нд ХӨСҮТ болон Дарханы лабораторид 374 хүний шинжилгээ хийлээ. Халдвар илрээгүй. Үүнд

  • Ажиглах байранд тусгаарлагдсан 8 хүн
  • Танадалтын зорилгоор цуглуулсан 8 сорьц
  • Цэргийн үүргийн онгоцоор ирсэн 120 хүний шинжилгээ
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 209 хүний шинжилгээ
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

ХӨСҮТ-д өнөөдөр 171 хүн байна. Эмчилгээнд 141 өвчтөн байна. Бусад нь ажиглалтад байгаа хүмүүс" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү