Д.Нямхүү: Батлагдсан тохиолдол 2 хүнээр нэмэгдлээ


2020-06-23 14:53:46

Эрүүл мэндийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2020.06.22-д ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабораторид нийт 426 хүн шинжилгээ хийлээ. Үүнээс 424-т нь коронавирус илрээгүй.

Харин хоёр шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ нь Нурсултан-Улаанбаатартын онгоцоор ирсэн 26, 31 настай хоёр хүний давтан шинжилгээнд вирус илэрсэн тул ХӨСҮТ-ийн эмчилгээнд шилжлээ. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар манай улсад хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 215 боллоо.

Өнөөдөр мөн сайн мэдээтэй. ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн таван оюутан 40 хоног эмчлэгдээд эдгэрч, өнөөдөр ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна.

Нийт батлагдсан тохиолдол 215 болж, эдгэрсэн иргэдийн тоо 158 болсон. Эмчилгээнд 57 хүн байгаа бөгөөд биеийн байдлыг үнэлбэл 51 нь хөнгөн, 6 нь хүндэвтэр байна" гэв.

ХӨСҮТ-д одоогийн байдлаар 106 хүн тандалт, эмчилгээнд байна. Манай төвийн эмч нар АНУ-аас маргааш ирэх тусгай нислэгийг хүлээн авах бэлтгэлээ хангаж байна.” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү