Д.Нарангэрэл: 16 хүн эрчимт эмчилгээнд байгаагаас 6 хүний биеийн байдал хүнд байна


2020-06-25 11:56:44

 Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 9.5 сая хүн халдвар авч, 483.000 гаруй хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт 162.000 хүн шинээр халдвар авч, 4.000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өвчлөл өмнөх өдрийнхөөс 11.000 нэмэгдэж, нас баралт 300 гаруйгаар буурчээ.

АНУд 24 цагийн хугацаанд 36.000, Бразилд 38.000, Энэтхэгт 16.000 гаруйгаар өвчлөл нэмэгдсэн байна.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 7.176 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улстай хил залгаа Буриад, Эрхүү, Тувад өмнөх өдрөөс 48-138 тохиолдол нэмэгдсэн байна. Тувад 138 хүн шинээр өвчилж, нийт өвчлөлийн тоо 3713 боллоо. Буриадад 48 тохиолдол бүртгэгдэж, Читад 71 хүн халдвар авч, нийт өвчлөлийн  тоо 2743 болжээ.

Ажиглалтад 338 хүн шинээр орж, 22 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор 2458 хүн ажиглалтад байна.

Цэргийн төв эмнэлэгт 93 хүн байна. 16 хүн эрчимт эмчилгээнд байгаагаас 6 хүний биеийн байдал хүнд байна.

Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд 6.000 хүнд танадалт судалгаа хийлээ. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

24 цагийн 119 дугаарын утсанд 114 дуудлага ирсэн" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү