О.Ариунтуяа: Ирэх 7 хоногт халдварын тоо 10 саяд хүрэх нь тодорхой боллоо


2020-06-25 12:17:10

 

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа мэдээлэл өгөв.

Тэрбээр “2020.06.25-ны байдлаар ковид халдварын 9.1 сая гаруй тохиолдол, 470.000 нас баралт ДЭМБ-д мэдээлэгдээд байна. Дэгдэлтийн эхний сард 10.000 хүрэхгүй тохиолдол бүртгэгдсэн. Гэтэл сүүлийн сард 4 сая гаруй тохиолдол гарлаа. Дараагийн 7 хоногт тохиолдлын тоо 10 сая саяд хүрэх нь тодорхой байна.

Вирусийн тархалтыг амжилттай зогсоосон улс орнуудад халдвар дахин сэргэж байна. Улс орнуудад хүн амын эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ нийгэм, эдийн засгийн хохирлыг багасгах давхар шаардлага тулгарч байна.

ДЭМБ-ын ерөнхий захирал хэвлэлийн хурлын үеэр “Улс орнууд амь нас, амьжиргаа, хоёрын аль нэгийг сонгох биш. Харин аль алийг нь хийх боломжтой гэж онцлоод хүн амын аюулгүй байдлыг хангахын хажуугаар хэвийн амьдралыг хангах шинэлэг шийдэл олохыг Засгийн газруудад уриалсан.

Мөн цар тахал хаана илүүтэй хөрөнгө оруулах ёстойг ойлгууллаа.

1.      Эрүүл мэндийн тогтолцооны чадавхи, бэлэн байдал

2.      Тэгш байдал, эв нэгдлийн чухал

3.      Боловсон хүчинд хөрөнгө оруулахын чухлыг ойлгуулсан.

Эрүүл мэндийн боловсон хүчинд хөрөнгө оруулах нь зардал биш хөрөнгө оруулалт юм гэж онцолсон.

Конго улс 2 жил тэмцэсний эцэст эбола халдварын дэгдэлт дууссаныг зарлах гэж байна. Эболагийн эсрэг авсан арга хэмжээ нь  ковид халдварыг зогсооход мөн чухал байна. Үүнд

-          Тохиолдол бүрийг илрүүлэх

-          Хавьтал болсон тохиолдлыг тусгаарлах

-          Шинжилгээ хийх

-          Хавьтлыг тодорхойлох нь хариу  арга хэмжээний суурь болох ёстой.

ДЭМБ-аас халдвартай эхээс эхийн сүүгээр дамжин ковид халдвар халдварлах эсэх талаар хийсэн судалгааны дүнд үнэлгээ  хийсэн. Халдвартай нь батлагдсан 46 эхэд хийсэн судалгаагаар 43-т нь хөхний сүүнд ковид илрээгүй. 3 эхэд эерэг гарсан ч амьд вирус тодорхойлогдоогүй байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү