Д.Нарангэрэл:АНУ-д 38.000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдлээ


2020-06-26 11:58:58

 Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 9.6 сая хүн халдвар авч, 488.000 гаруй хүн нас баржээ. 8.2 сая гаруйн хүн эдгэрч, 3 сая гаруй хүн эмчлэгдэж байна. Үүнээс үзвэл эдгэрч гарч байгаа хүний тоо нэмэгдэж байгаа хэдий ч эмнэлэгт хэвтэх ор хоногийн тоо нэлээд өндөр байдал ажиглагдаж байна.

Сүүлийн 24 цагт 150.000 хүн шинээр халдвар авч, 4.000 гаруй хүн нас барсан байна. АНУ, Бразил, Энэтхэг улсад 24 цагийн хугацаанд өвчлөл шинээр нэмэгдсэн орнуудыг тэргүүлж байна.

Тэр дундаа АНУ-д 38.000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал гарснаас хойш 24 цагт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Европын зарим оронд хөл хориог сулруулсантай холбоотой халдварын тархалт ихсэж, 11 улсад коронавирусийн халдвар нэмэгдлээ. Тухайлбал, Герман улсад өвчлөл өдөрт 6000 гаруйгаар бүртгэгдэж байсан бол буурч 200 тохиолдол болсон. Гэтэл дахин нэмэгдэж өдөрт 600 гаруй тохиолдол нэмэгдэж байна. Иймээс ДЭМБ-аас  хөл хориог сулруулахдаа үе шаттай сулруулж байхыг анхааруулж байна.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 7.113 шинэ тохиолдол, 92 нас баралт бүртгэгдсэн байна. Манай улстай хил залгаа Буриад, Эрхүү, Тува, Читад өвчлөл өмнөх өдрийнхөөс 49-140 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Тувад 140 тохиолдол шинээр нэмэгдлээ. Нийт өвчлөлийн троо 3853 боллоо. Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа долголдож эхэллээ.

Буриад 43, Читад 51 тохиолдол шинээр нэмэгдлээ.

Манай улсын хувьд ажиглалтад 126 хүн орж, 16 хүн гэрийн хяналтад шилжлээ. Одоогоор ажиглалтад 2516 хүн байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү