Д.Нямхүү: Москвагаас ирсэн 3 оюутнаас коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 219 боллоо


2020-06-26 12:27:26

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

Тэрбээр "2020.06.25-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабораторид нийт 171 хүнд шилжилгээ хийлээ. Үүнээс 168 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Тэр нь 2020.06.25-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 21-23 насны, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй оюутнуудад вирус илэрлээ.

Өнөөдөр 19 настай цэргийн сургуулийн оюутан эдгэрэн гарч байна.

Нийт батлагдсан тохиолдол 219 боллоо. Үүнээс 170 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарсан" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү