Эрдэмтэд COVID-19-өөр 60-аас дээш насныханд элбэг тохиолдоно гэсэн тооцооллыг гаргажээ


2020-06-28 13:45:12

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 улс оронд коронавирусын халдвар бүртгэгдээд байна. Covid-19-ийн цар тахлын улмаас 10 сая 81 мянга 522 хүн халдвар авчээ. Үүнээс 5.4 сая хүн эдгээд байгаа бол 501 мянга 298 хүн амиа алджээ.

Шинэ короновирусийн халдвар гарсны дараа гурван сарын хугацаанд нэг сая, 1 сард нэг сая байсан бол сүүлийн 6 хоногт нэг саяыг даваад байна. Олон улсын эрдэмтдийн халдварт өвчний талаарх гаргасан загварчлалаар дэлхий нийтэд 1.7 тэрбум хүн өвчилж, хүндрэх эрсдэлтэй. Энэ нь 60-аас дээш насныханд элбэг тохиолдоно гэсэн тооцооллыг гаргасан байна.

Халдварын тохиолдлоор АНУ, Бразил, ОХУ, Энэтхэг, Их Британи зэрэг улс тэргүүлж байна. АНУ-д 24 цагийн хугацаанд 43 мянга 581 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол нэмж 512 хүн амиа алджээ. Тус улсад нийт халдварын тохиолдол 2.5 саяд хүрснээс 1 сая хүн эдгэрч, 128 мянган хүн амиа алдаад байгаа юм.

Бразил улсад 24 цагийн хугацаанд 35 мянга 887 шинэ тохиолдол бүртгэгдэж, 994 хүн амиа алджээ. Тус улсад нийт тохиолдол 1.3 саяд хүрч, 715 мянга хүн эдгэж, 57 мянган хүн амиа алджээ.

Харин ОХУ-ын хувьд  нийт тохиолдол 627 мянга 646-д хүрч, 393 мянга 352 хүн эдгэрч, 8969 хүн амиа алджээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6852 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улстай хил залгаа оршдог улсуудад өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд Эрхүүд 237 хүн халдвартай болох нь батлагдаж таван хүн амиа алдсан байна.

Манай улсын хувьд өнөөдөр ажиглалтад шинээр 7 хүн нэмэгдэж, 5 хүн гарсан. Тусгаарлалтад нийт 2636 хүн байна. Үүнээс 1-5 настай  131, жирэмсэн 54, архаг хууч өвчтэй 52 хүн байна* гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү