Д.Нямхүү: 308 хүний шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй


2020-06-28 13:48:23

ЭМЯ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  “Зургаадугаар сарын 27-ны өдөр 308 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Үүнд:

  • Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ,
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан 3 хүний шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар батлагдсан халдварын тохиолдол 219 байгаагаас 175 хүнийг эмчилж, эмнэлгээс гаргажээ. Одоогийн байдлаар 44 хүн эмчилгээнд байгаагийн 35 нь хөнгөн 9 нь хүндэвтэр байна. 81 хүн эмчилгээ тандалтын дор хянагдаж байна гэдгийг тэрбээр хэллээ.

ЗӨСҮТ-өөс хариу арга хэмжээний найман баг 111 агаарын хөлөг 31 галт тэрэг, 300 орчим тусгаарлах байранд эцсийн халдваргүйжүүлэлтийг хийсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү