Д.Нямхүү: Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний 3 дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ


2020-06-29 12:34:01

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрбээр, “Зургаадугаар сарынг 28-нд гурван лабораторид нийт 216 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 215-д нь коронавирус илрээгүй. Харин зургаадугаар сарын 10-д Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрлээ. Энэ хүнээс 3 дахь шинжилгээгээр вирус илэрсэн байна. 19 хоногийн дараа вирус илэрсэн.

Тус онгоцоор ирсэн 10 хүнээс халдвар илэрсэн гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү