Д.Нямхүү: ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан жирэмсэн эмэгтэй амаржиж охинтой боллоо


2020-06-30 13:16:47

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Зургаадугаар сарын 29-нд гурван лабораторид нийт 357 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Ажиглах байранд байгаа 261 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-ийн хяналтад байгаа долоон хүн, идэвхтэй тандалтын зургаан сорьцод вирус илрээгүй. Ажиглах байранд байгаа 66 хүний давтан шинжилгээнээс мөн илрээгүй.

Нийт батлагдсан тохиолдол 220, эдгэрсэн 175, эмчилгээнд 45 хүн байгаа. Биеийн байдлыг үнэлбэл 34 хүн хнөнгөн, 11 хүн хүндэвтэр байна.

Коронавирусийн халдвартай хоёр хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй байна. Үүнээс ХӨСҮТ-д эмчлэгдэж эдгэрсэн жирэмсэн эмэгтэй өнөө өглөө 07:20 цагт төрөөд охинтой боллоо.

Дараагийн онгоцуудаар ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэлээ хангасан* гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү