Д.Нарангэрэл: Эрдэмтэд 1,7 тэрбум хүн коронавирусын халдвараар өвчилж, хүндрэх эрсдэлтэй гэж тооцсон


2020-06-30 13:20:45

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн байдлаар ээлжит мэдээллээ хийж байна. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Коронавируст халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 10,400,000 хүн өвчилж, 507,000 хүн нас бараад байна.

Сүүлийн 2 хоногт 400 мянга гаруй хүн шинээр халдвар авч халдвар маш эрчимтэй тархаж байна. Сүүлийн 24 цагт 200,000 гаруй хүн шинээр өвчилж, 3000 гаруй хүн энэ өвчний улмаас эндсэн байна.

24 цагт АНУ 41000, Бразилд 24000, Энэтхэгт 18000-аар нэмэгдсэн нь халдварын тохиолдолоороо тэргүүлж байна. АНУ, БНХАУ, Англи зэрэг улсад дэлхийн эрдэмтэдийн бүрэлдэхүүнтэй халдварт өвчний математик тооцооллын төвийн судлаачид дэлхийн нийт хүн амын хүн тутмын нэг буюу 1,7 тэрбум хүн коронавирусын халдвараар өвчилж, хүндрэх эрсдэлтэй гэж тооцон гаргасан байна.

ДЭМБ-ын хэвлэлийн хурал дээр ДЭМБ-ын захирал доктор хэлэхдээ, Цар тахал буурах болоогүй, дэлхийн бүх улс орны өмнө тулгарах асуудал боллоо. Хүн бүр коронавируст халдвараар өвчлөх эрсдэлтэй. Гэхдээ хүн бүр өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалах боломжтой гэсэн юм.

ОХУ-д сүүлийн 24 цагт 6719 хүн шинээр өвчилж 53 хүн эндсэн байна. Тувад эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй байна.

Монгол Улсын хувьд ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт шуурхай утас 119-д 150 дуудлага ирж, зөвлөгөө авсан. Шуурхай аппликейшнд таван иргэн холбогдож мөн мэдээлэл авсан. Иргэд амны хаалтаа зүүхгүй байгаа талаар шүүмж ирж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү