Таван удаа шинжилгээ хийж эмнэлгээс гаргаж байна


2020-06-30 14:11:34

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээллийг хүргэж байна. Тэрбээр, Нэгдүгээр сарын 9-нөөс хойш улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байранд 11031 иргэнийг тусгаарлан ажиглаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүллээ. Одоогоор тусгаарлах 29 байранд 2174 иргэн байна. Эдгээр хүмүүст 180 эмч эмнэлгийн мэргэжилтэн тусламж үзүүлж байгаа. Тэдний 103 тав хүртэлх насных, 46 жирэмсэн эмэгтэй, 9 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 20 хорт хавдартай, 291 нь ямар нэгэн өвчтэй иргэн байна.

Гэрийн тусгаарлалтад нийслэлд 540 иргэн байна. Сэлэнгэ аймагт 30 иргэн тусгаарлан ажиглалтад байна. Улсын хэмжээнд давхардсан тоогоор 25611 сорьцонд шинжилгээ хийсэн.  

Цэргийн төв эмнэлэгт 83 иргэн эмчлэгдэж байгаагаас 2 хүн эрчимт эмчилгээ хийлгэж байна. Энэ хоёр хавдарын өвчтэй хүмүүс.

ХӨСҮТ-д өчигдөр нэг эх амаржсан. 3800 гр охин төрсөн.

Мөн Алтанбулагийн боомтоор авто осолд орсон хоёр иргэнийг татаж авсан. Тус иргэд Сэлэнгэ аймгийн эмнэлэгт эмчлэгдэж байгаа. 

Долоодугаар сарын эхний хагаст тусгай үүргийн онгоцоор ирэх иргэнийг хүлээж авах бэлтгэлээ хангасан. Хилийн боомтуудын ачаа тээвэрт тандалт хийсээр байгаа. АНУ-аас зүрх судасны мэс засалд орсон 9 иргэн ирнэ. Тус иргэдийг шаардлагатай тохиолдолд ЭНЭМҮТ-ийн зүрх судасны тасагт хүлээн авах болно

ДЭМБ эмчилгээний зааварт өөрчлөлт оруулсан. Ялангуяа эмнэлгээс гарах зөвлөгөөнд өөрчлөлт оруулсан. Манай улсын хувьд таван удаа шинжилгээ авч эмнэлгээс гаргаж байгаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү