Тарваган тахлын сэжигтэй тохиолдолтой иргэний биеийн байдал хүнд байна


2020-06-30 14:49:31

Эрүүл мэндийн яамнаас Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн.

Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Тарваган тахлын уушигний хэлбэр гэсэн оноштой  27 настай эрэгтэй хүн байгаа юм. Тэрбээр одоогоор тус аймгийн Бүсийн оношилгооны төвд эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал маш хүнд байгаа аж. Түүнтэй ойрын хавьтал 60 гаруй хүн байгаа бөгөөд хоёрдугаар хавьтал 400 гаруй хүн байгаа аж.

Ингээд Ховд аймгийн Цэцэг, Жаргалант суманд хэсэгчилсэн хөл хорио тогтоосон байгаа. Тарваган тахал нь яг коронавирусын халдвартай ижил, ялангуяа уушигний хэлбэр коронавирусын хатгаатай илүү төстэй, хүндрэл ихтэй нас баралт ихтэй өвчин. Тиймээс ард иргэд тарвага агнахгүй байх, тарваганы арьсыг өвчихгүй байх, ялангуяа тарвага болон бусад ан амьтны түүхий эд эрхтнийг идэхгүй байхыг анхааруулж байна.

ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяр “Тарваган тахал өвчний халдвар нь тарваганы түүхий эд, эрхтнийг хэрэглэхэд дамждаг.

Тухайн иргэний хувьд байгалийн голомтот бүс буюу тарвага дунд өвчлөл их байгаа бүс нутгаас тарвага агнаж идсэн байна.

Тодруулбал, зургаадугаар сарын 22-ны өдөр өвчлөл ихтэй бүсээс гэр бүл, найз нөхөдтэйгөө гурван тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэжээ.

Ингээд зургаадугаар сарын 26-ны өдөр эмнэлэгт хандаж, улмаар Бүсийн оношилгооны эмчилгээний тасагт тарваган тахлын сэжигтэй байж болзошгүй гэсэн оноштой хэвтэж байгаа юм. Бид яаралтайгаар шинжилгээ хийн ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү