Д.Нямхүү: Эдгэрсэн хүний тоо 1-ээр нэмэгдэж, нийт 177 боллоо


2020-07-02 12:21:57

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.07.01-нд ХӨСҮТ-ийн лабораторид 302 хүний шинжилгээ хийлээ. Халдвар илрээгүй. Үүнд

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүний давтан
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 246 хүний давтан
  • Франфуртын онгоцоор ирсэн хүмүүсийн давтан шинжилгээ
  • Танадалтын зорилгоор цуглуулсан 9 сорьц
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 42 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
  • Сэлэнгэ аймагт 1, Дархан-УУл аймагт тусгаарлагдсан 4 хүний шинжилгээг хийлээ. Халдвар илрээгүй.

Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжлээ. Батлан хамгаалахын сургуулийн оюутан 42 хоног эмчлэгдээд гарч байгаа нь энэ.

Нийт батлагдсан тохиолдол 220 байгаагаас 177 нь эдгэрлээ. Эмчилгээнд байгаа 43 хүний биеийн байдлыг үнэлбэл 37 нь хөнгөн, 6 нь хүндэвтэр байна" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү