А.Амбасэлмаа:Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна


2020-07-03 13:12:32

Эрүүл мэндийн яам Covid-19 цар тахлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 7 сарын 2-нд дөрвөн лабораторид нийт 194 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тэдгээрийг задалж танилцуулбал, өчигдөр АНУ-аас ирсэн 25 хүн, эдгэрээд сувилалд тусгаарлагдаж байгаа хүмүүс, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 1, Сэлэнгэд байгаа 5, Орхон болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 2, тандалтын зорилгоор авсан гурав, 24 тээврийн жолооч, Замын-Үүдэд хийсэн 108 шинжилгээнд коронавирус илрээгүй.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Эдгэрсэн хоёр хүний нэг нь тавдугаар сарын 28-нд ОХУ-аас ирсэн оюутан бол нөгөө нь тир машины орос жолооч байна.

Халдварын нийт батлагдсан тохиолдол 220 болж, 179 нь эдгээд байна. Одоо ХӨСҮТ-д 41 хүн эмчлүүлж байгаа. Эмчлүүлж буй хүмүүсийн 35 хөнгөн, зургаа нь хүндэвтэр байна.

Өчигдөр БНСУ-аас ирсэн иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү