Д.Нарангэрэл: Өвчлөл 4 хоногийн дотор 1 сая хүнээр нэмэгдэж байна


2020-07-27 12:01:50

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 16.1 сая хүн халдвар авч, 650.100 гаруй хүн нас баржээ. 9.9 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Ковид 19 цар тахал эхэлж байхад 3 сарын хугацаанд 1 сая, дараа нь 1 сарын хугацаанд дахин 1 сая, 8-10 хоногийн хугацаанд дараагийн 1 сая, 5-6 хоногийн хугацаанд 1 сая гэж ярьдаг байсан бол өдгөө 4 хоногийн дотор 1 сая хүн халдвар авсан талаар ярьж байна. Энэ бол халдварын тархалт ямар хурдацтай нэмэгдэж байгааг илэрхийлж байна.

Сүүлийн 24 цагт 200.000 хүн шинээр халдвар авч, 4.000 гаруй хүн нас барсан байна. Ийм учраас дэлхийн олон эрдэмтэн судлаачид ковид 19 цар тахлыг хязгаарлахад эрүүл мэндийн байгууллагаас

  1. Эрт илрүүлэг
  2. Тусгаарлалт
  3. Эрт илрүүлж лабораторийн шинжилгээ хийх
  4. Эрт үеийн эмчилгээг эхлүүлэх нь хамгийн үр дүнтэй байна гэж олон нотолгоогоор баталсан.

Эл халдвар ойрын үед салахааргүй байх ийм өвчний нэг төрөл болж болзошгүй байгааг анхааруулж байна.

17 оронд хийсэн 170 судалгаагаар амны хаалт бол коронавирусээс 85-90 хувь хамгаална. Нүүрний хаалт 78-80 хувь хамгаалах талаар гаргажээ.

Манай улсын хувьд 3 хүн шинээр ажиглалтад орж, 209 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор 2351 хүн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү