Б.Янжмаа:25 вакцинаас 6 нь эмнэлзүйн сүүлчийн шатны судалгааны ажил ид хийгдэж байна


2020-07-27 12:14:30

Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ДЭМБ-аас 07 сарын 24-ний байдлаар шинэчлэн гаргасан мэдээллийн дагуу ковид 19 халдварын эсрэг вакцины 166 судалгаа идэвхтэй байдлаар хийгдэж байна. Тэдгээрээс 141 нь эмнэлзүйн өмнөх шатны судалгаа буюу амьтад дээр турших туршилтын шатандаа байгаа бол 25 нэр төрлийн вакцин эмнэлзүйн туршилтын шатандаа байна. Дээрх 25 вакцинаас 6 нь эмнэлзүйн сүүлчийн шатны судалгааны ажил ид хийгдэж байна.

АНУ-д өчигдөр 65.500 гаруй халдварын тохиолдол, 969 нас баралт бүртгэгдсэн байна. Тус улсад 4 сая гаруй хүн халдвар авснаас 145.900 гаруй хүн эндлээ.

Бразил улсад өчигдөр 24.500 гаруй халдварын тохиолдол, 555 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. Тус улсын халдвар өссмөн дүнгээр 2.4 сая гаруй болсноос 1.6 сая гаруй хүн эдгэрсэн байна.

Япон улсад өчигдөр 835 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Тэдгээрийн 239 нь нийслэл Токио хотод бүртгэгджээ. 9 сая гаруй оршин суугчтай Токио хотын хувьд сүүлийн 1 сарын хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 5 дахин нэмэгдсэн байна.Халдвар авсан хүний тоо улам бүр нэмэгдэж байгаа тул эмнэлгийн орны тоог 1000-2800 болгон нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. 

БНСУ-д өвчлөл өмнөх өдрийнхөөс буурч 25 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 16 нь гаднаас зөөвөрлөгджээ. Мөн өдөр тус улсад 1 нас баралт бүртгэгджээ.

Хятад улсад 61 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүний 4 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 57 дотоодын халдвар байна. Дотоодын халдварын 44 нь Шинжиан Уйгарын өөртөө засах нутагт бүртгэгджээ" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү