Д.Нямхүү: 264 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй


2020-07-27 12:26:50

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.07.26-нд ХӨСҮТ болон Дарханы лабораторид 264 хүний шинжилгээ хийлээ. Бүгдэд нь халдвар илрээгүй. Үүнд

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан
  • 2020.07.20-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 179 сорьцонд 3 дахь давтан шинжилгээг хийлээ.
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 50 хүний давтан шинжилгээ
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүний давтан
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 21 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Монгол Улсад батлагдсан тохиолдол 288 байна. Үүнээс 218 хүн эдгэрч, дараагийн шат руу шилжсэн. Өнөөдөр ХӨСҮТ-д 70 хүн эмчлэгдэж байна. Үүний 64 хүний бие хөнгөн, 6 хүн нь хүндэвтэр байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү