Д.Нарангэрэл: Нэг удаагийн маск халдвараас хамгаална


2020-07-28 11:59:59

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 16.4 сая хүн халдвар авч, 650.600 гаруй хүн нас баржээ. 10.1 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Сүүлийн 24 цагт 254.000 хүн шинээр халдвар авч, 5.000 гаруй хүн нас барсан байна. ДЭМБ-ын ерөнхий захирал хэлэхдээ "Ковид 19 цар тахал 7 сар гаруйн хугацаанд үргэлжилж, дэлхийд ихээхэн өөрчлөл авчирлаа. Энэ нь эерэг, сөрөг үр дагаврыг авчирлаа. Бид ковид 19-ийн талаарх маш их зүйлийг сурч мэдсэн ч одоо ч суралцсаар байна. Их зүйлийг хийсэн ч бидний өмнө хүнд хэцүү ирээдүй хүлээж байна. Гэхдээ хүн нэг бүрийн зөв дадал, хандлага тухайлбал, амны хаалт зүүх, гараа сайтар савандаж угаах, хүн хоорондын зай барих зэрэг өөрчлөлтийг хэрэгжүүлж чадвал өөрчлөлтийг авчирч чадна. Ирээдүй бидний гарт байна" гэж хэлсэн.

Нэг удаагийн амны хаалт нь ковид 19 халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй хамгаалалт гэж Австрарийн эрдэмтэд баталжээ. Даавуун амны хаалт ковид 19 халдварт өртөх эрсдлийг бууруулна гэж дүгнэжээ.

Иракийн судлаачид халдварын талаарх мэдээллийг цахим орчноос их авах нь сэтгэцийн эмгэгт хүргэж байгааг тогтоожээ.

Манай улсын хувьд орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 8000 гаруй хүнд танадалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй.

119 дугаарын утсанд 156 дуудлага ирж, зөвлөгөө мэдээлэл авсан" гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү