Д.Нямхүү: Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрлээ


2020-07-28 12:34:10

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээллийг өглөө.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020.07.27-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 686 хүний сорьцод шинжилгээ хийхэд 685 хүний сорьцод коронавирус илрээгүй. Харин нэг хүний сорьцод коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн иргэн өчигдөр Франкфурт- Улаанбаатарын онгоцоор ирсэн.

Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Эдгэрсэн хүмүүсийн талаар мэдээлэл өгье. 33 настай эрэгтэй, Беларус улсын иргэн 66 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн 20 настай эмэгтэй, мөн нэг ОХУ-ын иргэн эдгэрлээ.

Ингээд батлагдсан тохиолдол 289 болсноос 222 хүн эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 67 хүний биеийн байдлыг үнэлбэл, 62 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр байна.

Бид лабораторийн хөндлөнгийн хяналтад хамрагддаг бөгөөд COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний явцдаа хяналт хийлгэж байгаа. Хонг Конгоос эерэг, сөрөг нь мэдэгдэхгүй 16 сорьц ирсэн. Бид шинжлээд хариуг нь илгээнэ. Ингээд хяналтын лаборатори бидний хариуг тулгаж үзээд хариу өгнө. Ер нь томуу бусад халдварт өвчнийг илрүүлэх явцдаа байнга гаднаас хяналт авдаг. Австрали, Японы лабораториуд хөндлөнгийн хяналт хийж явдаг" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү