Я.Буянжаргал: Дотооддоо халдвар гарах өндөр эрсдэлтэй гэж дүгнэсэн


2020-07-28 12:40:28

 

Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын талаарх мэдээллийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл хийлээ.

Тэрбээр “07 сард УОК-ийн Шуурхай штабаас зохион байгуулсан нийт 13 нислэгээр 2726 иргэнийг, нисэх багийн хамт хүлээн авч, тусгаарлаад байна.

Мөн Замын-Үүдээр 232, Алтанбулагийн боомтоор 191 иргэн орж ирсэнийг тусгаарлан, ажиглалтад авсан.

Тусгаарлах байранд өнөөдрийн байдлаар 2487 иргэн байна. Үүнээс Өмнөговь аймагт 154, Дорноговь аймагт 164, Сэлэнгэ аймагт 39 иргэн тусгаарлагдаж байна.

Тусгаарлах байранд

-          0-5 хүртлэх насны хүүхэд 175

-          Жирэмсэн эмэгтэй 49

-          Хорт хавдрын оноштой 9 иргэн

-          Бусад хавсарсан эмгэгтэй 282 иргэн

-          Хөгжлийн бэрхшээлтэй 10 иргэн байна.

Гэрийн тусгаарлалтад нийслэлд 1096 хүн байна. Аймгуудын тухайд Баян-Өлгий аймагт 11, Орхон аймагт 20 иргэн гэрийн тусгаарлалтад байна.

Эрчимт эмчилгээ, Түргэн тусламжийн үйлчилгээнд өөрчлөгдсөн зүйл байхгүй. Түргэн тусламжид хоногтоо 1960 дуудлага бүртгэгдсэн. Үүнд хүүхдийн, осол гэмтлийн, төрхийн дуудлага бий.

Цэргийн төв эмнэлэгт өнөөдөр 47 хүн байна. Улсын хэмжээнд нийтдээ 34.457 шинжилгээг хийлээ. Халдварын оношийг батлах, үгүйсгэх ажлыг зохион байгуулж байна.

Эрсдлийн 10 дахь үнэлгээг хийлээ. Эл үнэлгээгээр хүн амын дунд коронавирус халдвар гарах өндөр эрсдэлтэй байна. Гарвал тархах эрсдэл өндөр гэж дүгнэсэн" гэлээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү