Д.Нарангэрэл: Цэргийн төв эмнэлэгт байгаа 2 хүний бие хүнд байна


2020-07-29 12:07:36

 

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 16.6 сая хүн халдвар авч, 659.700 гаруй хүн нас баржээ. 10.4 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Сүүлийн 24 цагт 226.000 хүн шинээр халдвар авч, 4.000 гаруй хүн нас барсан байна. Сүүлийн 3 хоног дараалан эндэгдлийн тоо ялимгүй буурах хандлагатай байна.

ДЭМБ-аас халдварыг таслан зогсоохын тулд эрүүл мэндийн байгууллагууд нийт хүн амдаа цогцоор нь авах ёстой. Энэ цогц арга хэмжээнд

1.      Тохиолдлыг эрт илрүүлэх

2.      Тусгаарлах

3.      Шинжлэх

4.      Тусгаарлах

5.      Хөл хорио хязгаарлалт авах талаар онцолжээ.

Манай улсын хувьд 282 хүн шинээр ажиглалтад орж, 182 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор 2695 хүн байна. Ажиглах байранд Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 50 хүн хэвтэн эмчлүүлж байна. ҮҮнээс 2 хүний бие хүнд, эрчимт эмчилгээний тасагт байна.

Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд танадалт судалгаа хийлээ. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

24 цагийн 119 дугаарын утсанд 145 дуудлага ирсэн" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү