Д.Нямхүү: Тусгаарлалт байсан хоёр хүнээс халдвар илэрлээ


2020-07-29 12:29:46

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр "2020.07.28-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид 630 хүнд  шинжилгээ хийлээ. Үүнээс 628 хүний сорьцод халдвар илрээгүй. Хоёр хүний давтан шинжилгээний сорьцоос коронавирус илэрлээ. Энэ хоёр хүн нь тусгаарлалт, ажиглалтад байсан 50, 14 настай эмэгтэй хүмүүс. 

Шинжилгээг задалж хэлбэл

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан  3 хүний давтан
  • 2020.07.10-*нд Станбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн 258 хүний 3 дахь давтан шинжилгээ
  • 2020.07.28-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 262 хүний шинжилгээ
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 60 хүний
  • Танадалтын зорилгоор цуглуулсан 11 сорьц
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээ
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 5 хүний шинжилгээ
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 26 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Ингээд Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 291 болж, үүнээс 225 хүнийг эдгэрүүлж дараа, дараагийн шатны эмчилгээнд шилжүүлсэн байна.  Эмчилгээнд 66 хүн байгаагаас 62 нь хөнгөн, 4 хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү