ДЭМБ халдвараас сэргийлэх ид шидийн шийдэл хэзээ ч байхгүйг онцлон анхааруулсан


2020-08-04 14:11:33

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл: Коронавируст халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт гарч 18.214.000 хүн өвчилж,  695.000 хүн эндсэн бол 11 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гараад байна.

Өвчлөл дөрвөн хоногийн дотор нэг саяар нэмэгдэж, халдварын тархалтын эрч огт буурахгүй байна.

24 цагийн дотор Энэтхэгт 50,000, АНУ-д 47,000, Бразилд 16,000 хүн шинээр халдвар авсан нь дэлхийд өвчлөл хамгийн олон бүртгэгдсэн улсууд болж байна.

Ийм учраас ДЭМБ-ын Онцгой байдлын хорооны мэдээлж буйгаар коронавируст халдвар гурван сарын өмнөөс 5 дахин нэмэгдэж 18 сая хүн өвдөж, эндсэн хүний тоо гурав дахин нэмэгдэж, 695.000 болсон. Ийм учраас вирусийг хяналтандаа авахын тулд улс орнуудад анхаарах зөвлөмжийг гаргажээ. Уг зөвлөмжид

  • Дэлхийн улс орнууд коронавируст халдвартай тэмцэж байгаа тэргүүн туршлагаа бие биетэйгээ хуваалцах,
  • Засгийн газрын үүрэг оролцоо манлайллыг дээшлүүлэх,
  • шинжлэх ухааны нотолгонд суурилсан үндэсний стратеги хэрэгжүүлэх,
  • орон нутаг бүр өөрийн онцлогт тохирсон хариу арга хэмжээний менежментийг бий болгох, сайжруулах шаардлагатайг онцолсон байна.

Мөн ДЭМБ-ын Ерөнхий захирал Засгийн газар болон иргэдэд цар тахлыг зогсоохын тулд уриалга гаргасан. Үүнд: Засгийн газрын хувьд

-Засгийн газрын хувьд шинжилгээ хийх

-Хавьтлыг тусгаарлах илрүүлэх

-Тусгаарлах

-эмчлэх гэсэн арга замыг сайн хийх шаардлагатай.

Харин хувь хүний хувьп хүн хоорондын зайг барих, амны хаалт тогтмол зүүх, зөв ханиаж найтаах арга дадлыг хэвшүүлэх, гараа сайн угаах гэсэн дадлыг хүн бүр хийж хэвших хэрэгтэйг хэлсэн.

Мөн халдвараас урьдчилан сэргийлэх хэд хэдэн вакцин гарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Гэсэн хэдий ч халдвараас сэргийлэх ид шидийн шийдэл хэзээ ч байхгүйг онцлон анхааруулсан.

Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 5,394 хүн өвчилж, 78 хүн эндсэн бол БНХАУ-д 110 тохиолдол бүртгэгдсэний 6 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

Мөн арлын Япон улсад өвчлөл сүүлийн 14 хоногт эрчтэй нэмэгдэж байгаа. Тус улсад өчигдөр 694 хүн шинээр өвчилж, хоёр хүн эндсэн байна.

COVID-19 халдвараас сэргийлэх чиглэлд улс орнууд өөрийн өөрийн онцлогт тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагаас танилцуулбал,

  1. АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэд бүх нийтээр амны хаалтын 14 хоногийн турш зүүвэл халдварын тархалтын эрчийг 2 хувиар бууруулж болно гэж үзсэн байна. Энэ нь 230-450 мянган хүнийг коронавируст халдвараас хамгаалах шийдэл гэдгийг танилцуулжээ.
  2. Австрали болон Их Британи улсын эрдэмтэд сургуулийн хичээл эхлэхээс өмнө халдвартай тохиохиолдлыг эрт илрүүлэх, лабораторийн шинжилгээг өргөн хүрээгээр хийх, батлагдсан тохиолдлын хавьтлын судалгааг сайн хийж, тусгаарлалтын дэглэм чухал болохыг онцолсон зөвлөмж гаргажээ.
  3. АНУ-ын Халдварт өвчин, харшил судлалын төвийн захирал хэлэхдээ их дээд сургууль, коллежийг нээхдээ лабораторийн шинжилгээг сайн хийж, түүний дараа тусгаарлалтын арга хэмжээг авах хэрэгтэйг анхааруулсан байна.

Манай улсын хувьд 119 дугаар 140 иргэн холбогдсон бол шуурхай аппликэйшнээр АНУ-аас нэг иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авлаа* гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү