Я.Буянжаргал: Онгоцонд төрсөн хоёр ихэр ХӨСҮТ-ийн хяналтад байна


2020-08-04 14:12:25

ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал эмнэлгийн тусламжийн бэлэн байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Өнгөрсөн 7 хоногт УОК-ын шуурхай штабаас зохион байгуулсан 5 удаагийн нислэгээр 1221 иргэнийг хүлээн авч тусгаарласан. Үүнээс Цэргийн төв эмнэлэгт 43 иргэн, ХӨСҮТ-д 12 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. Бусад иргэд тусгаарлан бэлтгэсэн тусгаарлах байранд байна. Мөн Замын үүд, Алтанбулагийн боомтоор орж ирж байгаа иргэдэд танадалт судалгаа хийх ажлаа үргэлжлүүлж байна.

Ер нь нэгдүгээр сарын 9-нөөс хойш 16288 иргэн тусгаарлах байранд орсон бол өнөөдөр 2677 иргэн тусгаарлагдаж байна. Урд шөнө 23 иргэн нэмэгдэж ирсэн. Үүнээс 0-5 хүртэлх насны 190 хүүхэд, жирэмсэн 62, хорт хавдартай 6, хөгжлийн бэрхшээлтэй 7, бусад өвчтэй 537 иргэн байна.

Гэрийн тусгаарлалтад нийслэл хотод 1465 хүн байна. Иргэд гэрийн тусгаарлалтад байх хугацаандаа хөдөө орон нутаг, дүүрэг хооронд шилжих явдал нэлээн байна. Орон нутагт тусгаарлалтад 591 иргэн байна.

Лаборторийн PCR шинжилгээгээр 37,732,000 удаагийн шинжилгээг хийлээ. Гэрийн тусгаарлалтаас нэг иргэн ХӨСҮТ-д ирж төрсөн. Урд шөнө мөн ХӨСҮТ-д тусгаарлах байрнаас нэг эмэгтэй дотор муухай оргиж, толгой өвдлөө гэсэн зовиуртайгаар ирсэн.

Тусгай үүргийн онгоцонд төрсөн хоёр ихрийн бие тогтвортой байгаа. Биеийн жин бага учир ХӨСҮТ-ийн хяналтад байна. Эрчимт эмчилгээний тасгуудад хэвтэж байгаа иргэдэд эмчилгээний танадалтаа хийсээр байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү