А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д байгаа нэг хүний биеийн байдал хүнд байна


2020-08-04 14:13:11

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2020.08.3-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар, ЗӨСҮТ лабораторид нийт 611 хүнд шинжилгээ хийж, вирус илрээгүй. Үүнд,

  • Долоодугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргээр ирсэн иргэд,
  • Франкфуртаас ирсэн иргэд ХӨСҮТ-д ажиллаж байсан гурван хүн, ажиглах байранд байгаа найман хүн,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүн,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 17 жолоочийн давтан шинжилгээ багтсан.

Монгол батлагдсан 293, эдгэрсэн 230 хүн байна. ХӨСҮТ-д 88 хүн тусгаарлагдаж, эмчилгээ, тандалт, хяналтад байна.

Тэднээс 59 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүний бие хүндэвтэр, нэг хүний биеийн байдал хүнд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү