Д.Нарангэрэл: Цэргийн эмнэлэгт байгаа 4 хүний бие хүнд байна


2020-08-06 12:08:53

 Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 18.6 сая хүн халдвар авч, 705.000 гаруй хүн нас баржээ. 12 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Манай улсын хувьд 273 хүн шинээр ажиглалтад орж, 520 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор 2579 хүн байна.

Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 70 хүн эмчлэгдэж байгаагаас 4 хүний бие хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт байна.

Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд 7.000 гаруй хүнд танадалт судалгаа хийлээ. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

24 цагийн 119 дугаарын утсанд 123 дуудлага ирсэн. Шуурхай 119 апп-аар АНУ, Испани, Японоос 3 хүн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан.

Сэтгэцийн эрүүл мэндийн утсанд 12 хүн холбогдож, сэтгэл зүйн зөвлөгөө авчээ" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү