Д.Нямхүү: Дахин 1 хүнээс коронавирус илэрлээ


2020-09-23 11:05:14

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү коронавирусийн шинжилгээг хичнээн хүнд хийсэн талаар танилцууллаа.

Тэрбээр “2020.09.21-22-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторит нийт 1406 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1405 хүнд коронавирус илрээгүй. Харин 1 хүнд халдвар илэрлээ. Энэ нь 2020.09.17-нд Хонгконг-Улаанбаатарын онгоцоор ирж, ХӨСҮТ-т тусгаарлалтад байсан 53 настай эмэгтэй хүний давтан шинжилгээгээр илэрлээ.

Бусад шинжилгээний талаар дэлгэрэнгүй танилцуулбал

- 2020.08.28-нд Хонгконг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүний давтан

- 2020.09.21-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 186 хүн

- 2020.09.04-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн  207 хүний давтан

- Сайн дураараа 99 хүн шинжилгээ өгсөн

- Танадалтын зорилгоор 8 сорьц

- Дорноговь аймагт тусгаарлагдсан 236 хүний давтан

- Дорноговь аймагт тусгаарлагдсан  31 хүн

-Орхон аймагт тусгаарлагдсан 34 хүн

- Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 79 хүн

- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан

-Тусгаарлах ажиглах байранд байгаа 140 хүн

- Үүрэг гүйцэтгэсэн 38 эмч, ажилчин

-  Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 44 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Монгол Улсад батлагдсан тохиолдол 313 боллоо. Үүнээс 302 хүн эдгэрлээ. Эмчилгээнд 11 хүн байна. Тэдний 9 хүний биеийн байдал хөнгөн, 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Батлагдсан 313 тохиолдлыг задалбал

  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн  109 хүнээс илэрсэн
  • Тусгай үүргийн онгоцоор орж ирсэн иргэдээс 187 иргэн
  • ТИР машины 17 жолоочоос илэрсэн ” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү