Д.Нямхүү: Дахин 2 хүн эмчлэгдэж, сувилал руу шилжлээ


2020-09-16 12:11:54

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү коронавирусийн шинжилгээг хичнээн хүнд хийсэн талаар танилцууллаа.

Тэрбээр “2020.09.14-15-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторит нийт 940 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд

- 2020.08.27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүний давтан

- 2020.09.15-нд Франкцурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн  240 хүн

- 2020.09.15-нд Зэвсэгт хүчний онгоцоор ирсэн 77 хүн

- 2020.08.28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 100 хүн

- ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 3 хүн

-Гадаадын 18 төлөөлөгч

- Ажиглах байранд тусгаарлагдсан 110 хүний давтан шинжилгээг хийлээ.

- Тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэсэн 36 эмч, ажилчин

- Танадалтын зорилгоор 10 сорьц

- Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 52 жолооч

- Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 22 хүний давтан шинжилгээг хийлээ.

Сүүлийн 2 хоногт 3 хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ. Монгол Улсад батлагдсан тохиолдол 311 байна. Үүнээс эдгэрсэн 301 буюу 96.8 хувь байна. Эдгээрээс сувилалын ажиглалтад 10, гэрийн ажиглалтад 14 хүн байна. Ажиглалт, танадалт дууссан 277 хүн байна.

ХӨСҮТ-д 10 хүн эмчлэгдэж байна" гэлээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү