Д.Нямхүү: ОХУ-ын иргэнээс коронавирус илэрлээ


2020-09-21 12:09:52

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү коронавирусийн шинжилгээг хичнээн хүнд хийсэн талаар танилцууллаа.

Тэрбээр “2020.09.18-21-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторит нийт 1749 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1 хүнд коронавирус илэрлээ.

Үүнд

- 2020.09.19-нд Станбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 246 хүн

- 2020.08.30-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 260 хүний давтан

- 2020.09.04-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн  266 хүний давтан

- 2020.09.17-нд ХонгКонг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 225 хүн

- 2020.08.29-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 81 хүн

- Сайн дураараар шинжилгээ өгсөн 59 хүн

- Танадалтын зорилгоор 14 сорьц

- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6 хүн

-Тусгаарлах ажиглах байранд байгаа 124 хүн

- Тусгааран ажиглах байранд үүрэг гүйцэтгэсэн 37 эмч, эмнэлгийн ажилтан

- Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдаж байгаа 57 хүн

- Хэнтий аймагт тусгаарлагдсан 1 хүн

- Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 61 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Харин 2020.09.17-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн нэг жолоочид коронавирус илэрлээ. Энэ хүн 50 настай, эрэгтэй ОХУ-ын иргэн.

Монгол Улсад батлагдсан тохиолдол 312 боллоо. Үүнээс 302 хүн буюу 97 хувь нь эдгэрсэн.

286 хүн ажиглалтад, танадалтын хугацаа дууссан бол гэрийн ажиглалтад 8, сувиллын ажиглалтд 8 хүн байна.

Өнөөдөр ХӨСҮТ-д 10 хүн эмчлэгдэж байна. 7 хүний биеийн байдал хөнгөн, 3 хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү