Т.Энхзаяа: 2-9 насны хүүхдэд томуугийн вакцин үнэгүй хийнэ


2020-09-30 11:35:46

Дархлаажуулалтын 7 хоногийг зохион байгуулахтай холбоотой мэдээллийг Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа өглөө.

Тэрбээр “Засгийн газраас дархлаажуулалтын 10 хоногийг 26 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн ээлжит 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор 10 сарын 1-нээс 10-ны өдрүүдэд зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, маргаашнаас энэ ажил эхэлнэ.

Манай улсын хувьд улирлын томуугийн эсрэг 3 вакциныг БНСУ-аас саяхан хүлээн авсан. Дархлаажуулалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Томуугийн эсрэг вакцинаар томуугийн өвчлөлд хамгийн өртөмтгий хүндрэх эрсдэлтэй хүн ам болох хүүхдүүддийг хамруулна.

Нийслэлд  2-9 насны цэцэрлэг, сургуулийн хүүхэд,  аймгийн төвд  2-5 насны цэцэрлэгийн хүүхдэд үнэ төлбөргүйгээр харьяа сум, дүүргийн  Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэг болон цэцэрлэг, сургууль дээрх түр цэгээр вакцинжуулна.

Вакцин хийлгэхийн өмнө тухайн хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд аливаа халдварт өвчнөөр өвчлөөгүй, томуугийн ямар нэгэн вакцинд хамрагдаагүй  болохыг баталгаажуулан эцэг эх, асран хамгаалагчаар зөвшөөрлийн хуудсанд баталгаажуулан гарын үсэг зуруулна.

Насанд хүрэгчдийн хувьд

-        4 дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд

-       65 ба түүнээс дээш насны ахмадууд

Архаг суурь өвчтэй хүмүүс, мөн эрүүл мэндийн ажилтнууд харьяа эрүүл мэндийн байгууллага болон  өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын цэгүүдэд вакцин хийлгэнэ” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү