Угаарын дуудлагаар 3 хүүхэд эмнэлгийн тусламж авчээ


2020-09-30 12:02:15

Эрүүл мэндийн яамнаас хоногийн мэдээ танилцууллаа.

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 1928 дуудлага иржээ. Үүнээс 598 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1037 нь зөвлөгөө мэдээлэл авсан байна. Нийт дуудлагын 53 хувь нь зөвлөгөө, мэдээлэл авчээ.

ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаториор нийт 4668 хүн үйлчлүүлсний 28 нь томуу, томуу төст өвчлөлөөр, 1404 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлжээ. Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 3183 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 204 нь хөдөө орон нутгаас хэвтэн эмчлүүлжээ.

Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын нэгдсэн төвийн 1800-0119 дугаарын утсанд 1476 иргэн хандаж, шаардлагатай үйлчилгээгээ авсан байна. ЭХЭМҮТ-д есдүгээр сарын 29-ний өдөр нийт 22 хүүхэд шинээр мэндэлсэн бол эл өдөр нийт 256 мэс засал хийгджээ. Үүнээс яаралтай 105, төлөвлөгөөт 151 мэс засал байв.

ГССҮТ-д 370 иргэн тусламж, үйлчилгээ авч үйлчлүүлсэн байна. Мөн эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгаар нийт 905 хүн үйлчлүүлсэн байна.

ЭХЭМҮТ-д угаарын дуудлагаар 3 хүүхэд ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад буцжээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү