Д.Нямхүү: 879 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй


2020-10-16 11:05:28

Монгол Улсын хэмжээнд хийсэн коронавирус илрүүлэх шинжилгээний талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2020.10.14-15-н буюу сүүлийн 2 хоногт  ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 879 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй байна.

Үүнд

  • 2020.10. 01-нд Сиатл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 243 хүн
  • 2020.09.25-нд Сдней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 213 хүн
  • 2020.09.29-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 227 хүний давтан
  • Замын-Үүд боомтоор орж ирж тусгаарлагдсан 194 хүний давтан
  • 2020.09.16-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 13 хүн
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 9 хүн
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүн
  • Дундговь аймагт тусгаарлагдсан 2 хүн
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6 хүн
  • Сайн дураар 4 хүн
  • Танадалтын зорилгоор 26 сорьц
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 59 хүн
  • Үүрэг гүйцэтгэсэн 37 ажилтан
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 86 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Монгол Улсад батлагдсан тохиолдол 320 байна. Үүнээс 311 хүн нь эдгэсэн.

ХӨСҮТ-д 9 хүн эмчлүүлж байна. Тэдний  7 хүний биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна" гэлээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү