Яаралтай тусламжийн тасгаар нийт 3337 хүн үйлчлүүлжээ


2020-10-19 10:41:34

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна.

Өнгөрөгч өдөр буюу ням гарагт яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2224 дуудлага иржээ. Үүнээс 1009 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1215 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.

Хоногийн мэдээгээр архитай холбоотой 112, хүүхдийн өвчлөл 105, осол гэмтэлтэй холбоотой 200 дуудлага зонхилсон байна.

Амралтын өдөр эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 390 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалжээ.

Яаралтай тусламжийн тасгаар нийт 3337 хүн үйлчлүүлсний 371 нь осол, гэмтлээр ГССҮТ-р үйлчлүүлсэн байна. ЭХЭМҮТ-д 29 нярай мэндэлжээ. Амралтын өдөр яаралтай 35 мэс засал хийгдсэн аж. 

Төрөлжсөн төв эмнэлгүүдэд нийт 3337 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 201 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлж байна.

Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү