Д.Нямхүү: 4 хүнээс коронавирус илэрлээ


2020-10-19 11:21:53

Монгол Улсын хэмжээнд хийсэн коронавирус илрүүлэх шинжилгээний талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2020.10.17, 18-нд ХӨСҮТ , ЗӨСҮТ болон Сэлэнгэ аймаг дахь салбар лабораториудад 689 хүнд шинжилгээ хийхэд 4 тохиолдол илэрсэн.  Өнөөдөр нэмэгдсэн тохиолдол байхгүй. Ачаа тээврийн 16 жолооч эдгэрч гарлаа.

Өнгөрсөн 3 хоногийн хугацаанд хийгдсэн шинжилгээг танилцуулбал

Үүнд

  • 2020.10.16-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 252 хүн
  • 2020.10.15-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн 145 хүн
  • 2020.10.04-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 153 хүн
  • 2020.09.28-нд Алмата-Улаанбаатарын онгоцоор ирсэн 95 хүн
  • 2020.09.28-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 21 хүн
  • Төв аймагт тусгаарлагдсан 9
  • Дундговь аймагт тусгаарлагдсан 3 хүн
  • Өмнөговь аймагт тусгаарлагдсан 1 хүн
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6 хүн
  • Сайн дураар 24 хүн
  • Танадалтын зорилгоор 6 сорьц
  • Үүрэг гүйцэтгэсэн 10 ажилтан
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Өнөөдөр 1 хүн эдгэрч, сувилал руу шилжлээ. ОХУ-ын иргэн, ачаа тээврийн жолооч хүн байна.

Монгол Улсад батлагдсан тохиолдол 324 байна. Үүнээс 312 хүн нь эдгэрсэн.

ХӨСҮТ-д 12 хүн эмчлүүлж байна. Тэдний  7 хүний биеийн байдал хөнгөн, 5 нь хүндэвтэр байна. 

Дэлхийд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 392.200 хүн шинээр халдвар авчээ. Нийт 1.1 сая хүн эндcэн байна. Харин 241.000 хүн эдгэрчээ" гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү