Н.Цогбадрах: Нурсултан, Токио чиглэлээс ирсэн 5 зорчигчоос коронавирус илэрсэн


2020-10-19 11:42:47

ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах сүүлийн үед хийгдсэн халдваргүйжүүлэлтийн талаарх мэдээллийг өглөө.

Тэрбээр “ЗӨСҮТ энэ сарын 1-нээс өнөөдрийг хүртэл Сиатл, Нурсултан, Токио, Сөүл чиглэлийн 9 удаагийн тусгай үүргийн нислэг,  Энхийг сахиулагчдын гээд нийт 11 удаагийн нислэгээр ирсэн

  • 2500 гаруй хүний хувийн эд зүйл
  • 40 гаруй тонн ачаа
  • 50 тонн карго ачаа
  • цэргийн 80 тонн карго ачаа
  • Зорчигчдыг тээвэрлэсэн 140 гаруй тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.

Мөн Нурсултан, Токио чиглэлээс ирсэн 5 зорчигчид коронавирус илэрсэнтэй холбоотойгоор тэдний байрлаж байсан 3 тусгаарлах байранд эцсийн халдваргүйтгэл хийсэн.

Орон нутгийн ЗӨСТ-д хил боомтууд дээр ажиллаж, халдваргүйжүүлэлт хийж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн ЗӨСТ 5477 тээврийн хэрэгслийн жолооч 5670 жолоочид эрүүл мэндийн хяналт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлсэн байна” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү