Э.Оюунсүрэн:Ковид19-ийн эсрэг вакцин бүтээх 198 судалгааны ажил хийгдэж байна


2020-10-19 12:01:59

ЭМЯ-ны Шинжлэх ухааны технилогийн зөвлөлөөс дэлхий дахинд коронавирусийн судалгаа, шинжилгээний хичнээн ажил хийгдэж байгаа болоод үр дүнгийн талаар тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн танилцууллаа.

Тэрбээр “2020.10.18-ны байдлаар дэлхий дээр 109.671 эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийгдэж байна. Үүнээс

  • 3611 эмнэлзүйн туршилт судалгаа
  • 404 эмнэлзүйн туршилт судалгаа дууссан байна.

Ковид19-ийн эсрэг ДЭМБ-д бүртгэлтэй вакцин бүтээх 198 судалгааны ажил эрчимтэй хийгдэж байна. Зарим судалгааны ажлаас танилцуулбал

  • Перу улсын судлаачид 1064 иргэдээс ковид-19-тэй холбоотой эдийн засгийн судалгаа авсан байна. Оролцогчдын 57 хувь нь цар тахлын улмаас ямар нэгэн байдлаар эдийн засгийн асуудалтай тулгарсан, 56 хувь нь хоёр 7 хоног хүрэхгүй хэрэглээний мөнгөтэй, 80 хувь нь нийгмийн халамж хүртэх шаардлагад тэнцээгүй гэж гарчээ. Мөн оролцогчдын 11 хувь нь аль нэг гэр бүлийн гишүүн ковид-19-ийн шинж тэмдэг илэрсэн гэж хариулжээ. 56 хувь нь тусгаарлалтын дэглэмийн улмаас стресст орсон гэж хэлжээ.
  • Энэтхэг улсын 12 мужид хийсэн судалгаагаар хөдөө орон нутгийн гэр бүлийн 50 хувь нь ковид-19-ийн өмнөх үетэй харьцуулахад тогтмол хэрэглэдэг хүнснийхээ хэмжээг багасгажээ. 68 хувь нь хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийхээ төрлийг багасгасан гэж судалгаагаар гарчээ.
  • АНУ-ын эрдэмтэд 50 мужийн 2195 шүдний эмч нарын дунд судалгаа явуулжээ. Оролцогч шүдний эмч нарын 6.4 хувь нь ковид-19-ийн халдвар авч эмчлүүлсэн, 9 хувь нь сэтгэл гутрах, 20 хувьд нь сэтгэл түгших шинж тэмдэг илэрсэн байна. Оролцогчдын 98 хувь нь ажлын байрандаа халдваргүйжүүлэлт, ариутгалыг тогтмол хийсэн бөгөөд 73 хувь нь нэмэлт хувийн хамгаалах хэрэгсэл хэрэглэдэг болсон гэж хариулжээ. Иймд судалгааны баг тогтмол ариутгал хийх, хувийн хамгаалах хэрэгсэл хэрэглэх нь шүдний эмч нарыг ковид-19 халдвараас хангалттай хамгаалж байна гэж судалгааны дүнгээр үзжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү