Д.Нямхүү: ТИР машины жолоочоос коронавирус илэрлээ


2020-10-23 11:09:54

Монгол Улсын хэмжээнд хийсэн коронавирус илрүүлэх шинжилгээний талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2020.10.21, 22-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь салбар лабораториудад 1053 хүнд шинжилгээ хийхэд 1 хүнээс коронавирус илэрсэн.  2020.10.20-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ТИР машины жолооч 35 настай Монголын иргэн байна.

Бусад шинжилгээг дэлгэрэнгүй танилцуулбал

  • 2020.10.20-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 256 хүн
  • 2020.10.09-нд Өмнөд судан улсаас ирсэн 214 энхийг сахиулагч
  • 2020.10.08-нд Ферт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 47 хүн
  • 2020.10.04-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 159 хүний давтан
  • 2020.10.21-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 67 хүн
  • 2020.10.22-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 74 хүн
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 9 хүн
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 хүн
  • Сайн дураар 85 хүн
  • Танадалтын зорилгоор 31 сорьц
  • тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 24 хүн
  • Үүрэг гүйцэтгэсэн 22 ажилтан
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 59 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Монгол Улсад батлагдсан тохиолдол 328 байна. Үүнээс 312 хүн нь эдгэрсэн.

ХӨСҮТ-д 16 хүн эмчлүүлж байна. Тэдний  12 хүний биеийн байдал хөнгөн, 4 нь хүндэвтэр байна" гэлээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү