Дахин 1 хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 340 болоо


2020-10-27 11:16:43

Монгол Улсад коронавирусийн халдвар гаднаас зөөвөрлөгдөн ирж батлагдсан тохиолдол 340 болоо. Өнгөрөгч амралтын өдрүүдэд 11 хүнээс халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийж байсан бол өнөөдөр дахин 1 тохиолдол нэмэгджээ. 

Ингэснээр батлагдсан нийт тохиолдол 340 болж, үүнээс 312 хүн эдгэрээд байна. Эдгээрээс 301 хүний ажиглалт, тусгаарлалтын хугацаа дуусчээ. Өнөөдрийн байдлаар хяналтад 3 хүн, гэрийн тусгаарлалтад 8 иргэн байна. 

ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 28 хүн байна. Үүнээс 20 хүний биеийн байдал хөнгөн байгаа бол 8 хүн хүндэвтэр байгаа аж. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү