Д.Нямхүү: 8 хүний биеийн байдал хүндэвтэр байна


2020-10-28 11:08:40

Монгол Улсын хэмжээнд хийсэн коронавирус илрүүлэх шинжилгээний талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2020.10.26-27-нд буюу сүүлийн 2 хоногт ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Сэлэнгэ аймаг дахь салбар лабораториудад 1233 хүнд шинжилгээ хийдээ. Үүнээс 1232 хүнд коронавирус илрээгүй. Харин 1 хүнээс коронавирус илэрсэн.  

2020.10.22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 1 хүний давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Энэ нь 26 настай эрэгтэй хүн байна.

Бусад шинжилгээний тухайд

- 2020.10.26-нд Будафейшт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 93 хүн

- 2020.10.15-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн 145 хүний давтан

- 202010.08-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 264 хүний давтан

- 2020.10.08-нд Перт- Улаанбаатарын онгоцоор ирсэн 47 хүний давтан

- 2020.10.07-нд Өмнөд судан улсаас ирсэн 213 энхийг сахиулагч

- ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд тусгаарлагдсан 12 хүн

- Үүрэг гүйцэтгэсэн 67 эмч ажилтанд.

- Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтод хийгдсэн 24 шинжилгээ

- Алтанбулагийн боомтоор орж ирсэн 44 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Монгол улсад батлагдсан тохиолдол 340 боллоо. Үүнээс 312 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 28 хүн эмчлэгдэж байна. Үүнээс 20 хүний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 8 хүн байна" гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү