Д.Нямхүү: ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсээс 8 хүний биеийн байдал хүндэвтэр байна


2020-10-30 11:30:25

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Энэ сарын 28,29-нд нийтдээ 1242 хүнд шинжилгээ хийлээ.  Коронавирус илрээгүй. Нэг хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. 53 настай эмэгтэй. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 340 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 313 байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 27 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 19 хүн хөнгөн, хүндэвтэр 8  хүн байна. 

Дэлхийн дахинд коронавирусийн давтан давлагаа үүсэж байгаад ярьж байна. Маш олон хүн халдвар авч байгаа нь хөл хорио, хамгаалах арга хэмжээгээ эрт сулруулсантай холбож байна” гэсэн мэдээлэл өглөө. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү