М.Мөнхсайхан: 74 настай эмэгтэйгээс коронавирус илэрлээ


2020-11-12 21:06:58

Улсын онцгой комисс хуралдаж хөл хориог улам чангатгав. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайн Сэлэнгэ аймагт 73 настай эмэгтэйгээс коронавирус илэрсэн талаар мэдээллээ.

Тэрбээр "ТИР машины жолоочоос хойш 5 хүнээс коронавирус илэрлээ.  Эхнэр болон хадам ээж, дүүгээс. Мөн дүүгийн ойрын хавьтлын 2 хүнээс коронавирус илэрлээ. Ингээд нийт 6 тохиолдол батлагдаад байна. Мөн өнөөдөр Сэлэнгэ аймагт 1 сэжигтэй тохиолдол илэрлээ. Тэр нь 74 настай эмэгтэй Сэлэнгэ аймгийн эмнэлэгт  очиж, шинжилгээ өгсөн. 2 удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан. Энэ иргэнийг ХӨСҮТ рүү авчирч эмчлэхээр ажлын хэсэг явсан" гэлээ.

74 настай эмэгтэйгийн хувьд энэ сарын 6-ны өдрөөс зовиур илэрчээ. Тэрбээр аймгийнхаа эмнэлэгт хандаж, 2 удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн байна. Гэхдээ "Энх саран" сувилал болон ТИР машины жолооч Д-тэй ямар нэгэн байдлаар холбоо тогтоогдоогүй байна. Тиймээс шинэ голомт байх магадлалтай хэмээн таамаглаж байгаа аж.