Д.Нарангэрэл: Цагийн тохиолдол хүндэрч, эрсдэл өндөр болж байна


2020-11-13 10:58:22

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө.

Тэрбээр "Дэлхийн 218 улс орон, бүс нутагт бүртгэгдэж, 51.8 сая хүн энэ өвчнөөр өвчилдж, 1.2 сая хүн эндээд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд өвчлөл 579.000 хүнээр, нас баралт 9000 гаруй байна. Энэ нь өмнөх өдрийнхөөс өвчлөл 88.000, нас баралт 1100 гаруй тохиолдлоор нэмэгджээ. Дэлхийы дахинд цар тахалт өндөр тархалттай хэвээр байна.

Манай орны хувьд 412 тохиолдол бүртгэгдсэн байна. Нийслэл болон Сэлэнгэ аймагт коронавирусийн халдвар бүртгэгдэж эхэллээ. Цагийн тохиолдол хүндэрч, эрсдэл өндөр болж байна. Иймээс иргэд гэртээ байх дэглэмийг хатуу мөрдөх шаардлагатай байна" гэлээ.